Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Сүхбаатарын талбайн хоёр талын автозамын хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Жагсаал цуглаан болж байгаатай холбоотойгоор жагсагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Төв талбайн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөний урсгалыг түр хаагаад байна" хэмээн мэдээлэв.