"Юнивишн үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл иргэл нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй" гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ

"Юнивишн үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл иргэл нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй" гэж ШӨХТГ-аас мэдэгдлээ

Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болохыг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгдлээ.

Энэ тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсний хариуд ХХЗХ-оос дараах албан бичгийг ирүүлжээ. Албан бичигт дурдсанаар ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдсэн байна. Тиймээс Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болно.