УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгаас мэдүүлэг авахаар АТГ-аас дуудсан бөгөөд өнөөдөр очно гэжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгаас мэдүүлэг авахаар АТГ-аас дуудсан бөгөөд өнөөдөр очно гэжээ

УИХ-аас зохион байгуулж байгаа нээлттэй сонсголын үеэр “Нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдсон А.Адъяасүрэн гишүүн “тус хэрэгт ямар ч холбогдолгүй, парламентад сонгогдсоноос хойш энэ хэрэгтэй холбогдуулж олон удаа гүтгэсэн. Намайг хуулийн байгууллагаас дуудсан зүйл байхгүй” гэсэн утгатай мэдээллийг хийсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс тайлбар, мэдүүлэг авахаар АТГ-аас дуудаад байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр /2022.12.21/ тус газарт очиж мэдүүлэг өгнө гэж мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.