"Чингис хааны мэндэлсний 860 жил" шуудангийн марк гарчээ

"Чингис хааны мэндэлсний 860 жил" шуудангийн марк гарчээ

"Чингис хааны мэндэлсний 860 жил" шуудангийн марк гарсныг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Зургаан нэрийн нэг блок маркт Чингис хааны алтан зоос, алтан гэрэгэ, номын гэрэлт хөшөө, Есөн хөлт Их цагаан туг, Чингис хааны хөрөгтэй анхны марк, Чингис хаан музей, Чингис хааны шинэ хөргийг оруулжээ. Түүнчлэн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор (PhD), профессор А.Пунсагийн цуглуулгаас дээжлэн “Чингис хаан” сэдэвт марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэн нээгдсэн тул сонирхсон хүн бүхэн саатан морилоорой хэмээн Чингис хаан музейн хамт олон урив.

МУЗЕЙН АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ:

  • Даваа - Ням гарагт ажиллана, Мягмар гарагт амарна.
  • Ажиллах цаг: 09:00 -17:00
  • Касс хаах цаг: 15:30-16:00.