Хэнтий аймгийн “оны онцлох хүүхэд”-ээр морьт харвааны тамирчин П.Ангараг тодорчээ

Хэнтий аймгийн “оны онцлох хүүхэд”-ээр морьт харвааны тамирчин П.Ангараг тодорчээ

2022 оны Хэнтий аймгийн “оны онцлох хүүхэд”-ээр Батноров сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3в ангийн сурагч П.Ангараг тодорчээ. П.Ангараг нь Батноров сумын морьт харвааны “Арулад” клубд 2 дугаар ангиасаа хичээллэж байгаа бөгөөд Монгол үндэсний өв соёлыг өвлөн тээж монгол сур, морьт харвааг чадварлаг эзэмшин түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлийг улсдаа болон гадаадын цахим сүлжээнд түгээн дэлгэрүүлж байгаа хүүхэд аж. Тэрээр Үндэсний их баяр наадмын морьт жагсаалд оролцжээ.