УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр "МоАН" фракцыг удирдахаар болов

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр "МоАН" фракцыг удирдахаар болов

Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилго дор 2015 онд байгуулагдаж байсан Ардчилсан намын МоАН фракцын Удирдах зөвлөл өчигдөр /2019.11.08/ хуралдаж тэргүүнээрээ УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийг томилжээ.

Уг фракцыг УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү удирдаж байсан юм.

Мөн өчигдрийн хуралдаанаар МоАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөгийг сэлгэж оруулсан байна.

МоАН-ыг удирдах Л.Гантөмөр нь 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга, 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга 2012 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан юм.

Онцолход, МоАН фракцыг анх УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж нар байгуулж байсан юм. Ингэхдээ Ардчилсан намын дэргэдэх "Нэг үе ардчилал" клубт харьяалагдах УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Л.Гантөмөр тэргүүтэй залуу улстөрчдөөр бүл нэмж байсан юм




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө