"Элгэн" гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ХХК-ай 70 тэрбумын гэрээ байгуулсан ЭТТ-н албан тушаалтнуудыг чөлөөлж, АТГ шалгаж байгаа аж

"Элгэн" гэх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ХХК-ай 70 тэрбумын гэрээ байгуулсан ЭТТ-н албан тушаалтнуудыг чөлөөлж, АТГ шалгаж байгаа аж

Засгийн газраас “Эрдэнэс тавантолгой” ХК-нд онцгой дэглэм тогтоож, БЭТ-өөр Ж.Ганбатыг томилоод байгаа.

Тэрбээр саяхан мэдээлэл хийх үеэрээ ЭТТ-н удирдлагууд БЭТ томилогдохын өмнөх өдөр 70 тэрбум төгрөгийн гэрээг ямар ч барьцаагүй, хувийн хэвшилд өгөх гэж байсан" гэдгийг тодотгоод үүнтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүсийг чөлөөлж, АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдсэн билээ.  Тодруулбал "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат энэ талаар "Би аравдугаар сарын 26-нд томилогдсон. Гэтэл өмнөх өдөр буюу аравдугаар сарын 25-нд 70 тэрбум төгрөгийн гэрээг нэг компанитай байгуулсан байна. Урьдчилгаа төлбөр гэж 20 тэрбумын гүйлгээ хийлгэхээр над дээр оруулж ирсэн.

Үүнийг тодруулж үзэхэд барьцаагүй, баталгаагүй хувийн хэвшилд өгөх гэж байсан.

Үүнтэй холбогдуулан санхүүгийн албаны дарга, зохион байгуулсан худалдан авалтын дарга, ерөнхий нягтлан, уул уурхайн газрын дарга, дотоод хяналтын газрын дарга нарын хүмүүсийг чөлөөлж, АТГ-т шалгуулахаар өгсөн. Төрийн өмч эрсдэлд орох ёсгүй” гэсэн байдаг. Тэгвэл "Эрдэнэс тавантолгой" ХК нь 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр “Элгэн” ХХК, “Литопро” ХХК, “Инженер геодези” ХХК, “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн түншлэлтэй "Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх Н-ЭТТ-2022/946 тоот гэрээ"-г байгуулжээ. Уг гэрээг захиалагчийг төлөөлж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,  гүйцэтгэгч түншлэлийг төлөөлөн "Элгэн" ХХК-ийн захирал У.Хүрэлбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх аж. 

Тэгвэл тухайн компани нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байжээ.

Гэрээ

"Элгэн" ХХК нь Түвдэн Сүрэнжав, Уртнасан Хүрэлбаатар, Цогтбаяр Өнөрбаяр гэх хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Ямартай ч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбатын мэдэгдсэнчлэн тухайн компани нь онцгой дэглэм тогтоож, БЭТ томилогдохоос нэг хоногийн өмнө дээрх гэрээг байгуулсан учир холбогдох албан тушаалтнуудыг чөлөөлж, АТГ шалгаж байгаа аж.