Монгол, БНСУ-ын уран бүтээлчид хамтран "Щелкунчик ба гайхамшгийн орон" балетыг Степпе Ареанад тоглоно

Монгол, БНСУ-ын уран бүтээлчид хамтран "Щелкунчик ба гайхамшгийн орон" балетыг Степпе Ареанад тоглоно

Жил бүрийн арванхоёрдугаар сард орон орны балетын театруудын тайзнаа тоглогддог алдарт "Щелкунчик” балетыг Монгол, БНСУ-ын уран бүтээлчид хамтран "Щелкунчик ба гайхамшгийн орон" нэртэйгээр Степпе Ареанад тоглохоор болжээ.

Тухайлбал, Монгол уран бүтээлчдийн санаачлагаар олон улсад медиа арттай хослуулан бүтээгдсэн "Щелкунчик ба гайхамшгийн орон” балет нь 2021 онд БНСУ-д анх тоглогдсон.  Тэгвэл тус балет энэ оны арванхоёрдугаар сарын 31 /2022.12.31/, болон ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1,2 /2023.01.01-02/-нд тоглогдохоор болжээ. Тус балетад БНСУ-ын хоёр бүжигчин оролцох аж. Тодруулбал, Элит балет компанийн продюсер, туслах найруулагч Чон Хэ Юун гайхамшгийн орны хатны дүрд мөн Чон Та Гиён хослол бүжигчин оролцоно.

М.АРИУНАА




Өнөөдөр луу өдөр

46 минутын өмнө