ВИДЕО: Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдээд буй мөсөн цогцолборыг үзэхээр иргэд хөдөө орон нутгаас зорин ирж байна

ВИДЕО: Төв цэнгэлдэх хүрээлэнд нээгдээд буй мөсөн цогцолборыг үзэхээр иргэд хөдөө орон нутгаас зорин ирж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд мөсөн гулгуурын талбай нээгдэж гурав дах өдрөө үйл ажиллагаа явуулж байна.

ВИДЕО:

Уг мөсөн гулгуурын талбайг иргэн Т.Энхтөр санаачлан холбогдох байгууллагуудын хамтаар бүтээж, нээлтээ хийгээд байгаа юм. Ингэснээр иргэд гулгах гэж хотын зах руу түгжрэхгүй, хүүхдүүд гол орж эрсдэлд орохгүй хотын төвд дулаан орчинд цагийг зөв боловсон өнгөрүүлж буйг онцолж байлаа.

Харин үйлчлүүлэгч иргэдийн хувьд амарч буй хүүхдүүдээ мөсөн гулгуурт тоглуулахаар гэр бүлээрээ иржээ. Мөн хөдөө орон нутгаас ч зорин ирсэн иргэд байв. Тэдний хувьд "Алхах, хүүхдээ тоглуулах боломжтой. Ханиад томууны үед хүүхдүүдээ салхилуулахад тохирсон сайхан газар бий болсныг дурдаад Улаанбаатар хот хүн ам ихтэй учир зарим цагуудад хэт их нягтаршил үүсэж буй учир энэ мэт хэд хэдэн газар бий болгоосой" хэмээсэн юм.


Түүнчлэн цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн гулгуурын талбайн гадаа олон төрлийн гэрэлтэй гацуур мод, уран сийлбэрчдийн урласан мөсөн баримал болон мөсөн гулгуур бүхий тоглоомын талбайг тохижуулжээ. Энэхүү талбайн хувьд иргэд салхилж хүүхдүүд үнэгүй тоглох боломжтой аж. Харин мөсөн гулгуурын талбай өдөр бүр 8:00-12:00 цаг хүртэл ажиллана. Үнийн хувьд цагийн 8000 төгрөг, нэмэлт үйлчилгээ 15000 төгрөг байна. Мөн тус талбайг тойруулан халуун кофе, түргэн хоолны газрууд байрлажээ.

ФОТО:




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө