“Нүүрсний” гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга саяхан БНСУ руу эрүүл мэндийн шалтгааны улмаас яваад найм хонож байна. Харин түүнийг зарим эх сурвалжууд “зугтсан” гэж бол хууль хяналтын байгууллагын албаны эх сурвалжууд түүнийг “оргон зайлсан” гэж үзэхгүй гэж мэдэгдэж буй.
Тэгвэл Х.Баттулгын ойрын эх сурвалж бидэнд мэдээлэл өгөхдөө, “Х.Баттулга өмнө нь орсон хагалгааныхаа дагуу БНСУ-д төлөвлөгөөт эмчилгээгээ хийлгэж байгаа, тэрээр шинэ оноос өмнө эх орондоо буцаж ирнэ” гэлээ. Иймд тэрээр энэ долоо хоногийн сүүлээр Монголд буцаж ирэх бололтой.