Дархан-Уул аймгийн Хонгор суманд "Saturn Extreme Mongolia" компани нэг талдаа 110 метрийн урттай Агаарын дугуйн замыг бий болгож энэ сарын 24 /2022.12.26/-нд нээн иргэдэд үйлчилж эхлээд байсан.
Тэгвэл тус агаарын дугуйн зам дээр унадаг дугуйтай явж байсан иргэн замаасаа гарч осолдох дөхсөн байна. Харин тус осол хэзээ гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд дугуйтай иргэн дүүжлэгдсэн зургийг нэгэн иргэн твиттер хуудастаа нийтэлжээ.
Тэрээр энэ талаар, “Дархан-Уул аймгийн Хонгор сумд залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь зориулж агаарын дугуйн аялал, хийлдэг чарга зэргээр үйлчилдэг спорт төвийг нээгээд байгаа. Тэгвэл энэ төвийн дүүжин дугуйн замаар аялж байсан зорчигчийн дугуй замаасаа гарчээ. Хүн осолдож гэмтсэн зүйл байхгүй гэлээ” гэсэн байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумд залуусыг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь зориулж агаарын дугуйн аялал, хийлдэг чарга зэргээр үйлчилдэг спорт төвийг нээгээд байгаТэгвэл энэ төвийн дүүжин дугуйн замаар аялж байсан зорчигчийн дугуй замаасаа гарчээ.Хүн осолдож гэмтсэн зүйл байхгүй гэлээ. pic.twitter.com/kZJboXZZXs
— Гэрлээ✨ (@Gerlee_smile) December 26, 2022