Сүхбаатар аймгийн "Алтан овоо"-ны энгэрт байсан түүхэн дурсгалт тогоо 2017 онд хулгайд алдагдсан байна. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнөөдөр /2022.12.26/ дуусах байсан бөгөөд харин тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид одоогоос тав хоногийн өмнө /2022.12.21/ тогоог олсон байна. Хэрэв олоогүй бол өнөөдөр тус хэрэг хаагдаж, гэмт этгээдүүд ял завших байжээ. Харин энэхүү хулгайн хэрэг нь маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй байгаа аж. Цагдаагийн газрын зүгээс "тогоо"-г холбогдох газруудад албан ёсоор хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа ажээ.
