"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн гэх С.Энхболдод холбогдох хэрэг удахгүй товлогдох аж

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн гэх С.Энхболдод холбогдох хэрэг удахгүй товлогдох аж

"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг шүүхэд өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 12-нд сайдын тушаал гарч, Ж.Энхцэцэг албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Харин Ж.Энхцэцэгийн хувьд уг тушаалыг үндэслэлгүй хэмээн үзэж ийнхүү шүүхэд хандсан юм. Тэгвэл тус хэргийг шүүх хурал удахгүй буюу ирэх оны нэгдүгээр сард товлогдох байх гэдгийг эх сурвалж мэдээллээ.