Дуурийн дуулаач Э.Амартүвшин Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ

Дуурийн дуулаач Э.Амартүвшин Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд ордог АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулахаар болжээ.

Тодруулбал, 3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа нэгдүгээр сарын 5, 8, 14, 20, 26-ны өдрүүдэд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах аж.

Мөн тэрбээр энэ оны дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад багтсан юм. Дуурийн дуулаач Э.Амартүвшин өнгөрсөн наймдугаар сард эх орондоо ирж, түүнд Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгийг нөхөн олгосон юм. Тэрбээр 2004-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгссөн бөгөөд 2009 оноос сонгодог урлагийн гараагаа  Дуурь, бүжгийн эрдмийн театраас эхэлж байжээ. Улмаар 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг хүртэж байсан билээ.