ВИДЕО: “Нүүрсний хулгайг шалга” гэж У.Хүрэлсүх 2018 онд үүрэг өгсөн ч Прокуророос хэргийг "хэрэгсэхгүй" болгон хааж байжээ /АСУУДЛЫН ӨНЦӨГ/

ВИДЕО: “Нүүрсний хулгайг шалга” гэж У.Хүрэлсүх 2018 онд үүрэг өгсөн ч Прокуророос хэргийг "хэрэгсэхгүй" болгон хааж байжээ /АСУУДЛЫН ӨНЦӨГ/

"Нүүрсний хулгай"-ыг ил болгож, шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбай дээр 20 орчим өдөр  үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзаад, нүүрсний хэргийг түргэн шуурхай шалгахыг үүрэгдсэн. Энэ дагуу нүүрсний гэх тодотголтой хэрэгт 56 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм. 

Тэгвэл тэрбээр 2018 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөн "Нүүрсний хулгайг шалга" гэх үүргийн холбогдох албаны хүмүүст өгч байжээ. Гэвч тус хэрэг хэрэгсэхгүй болж хаагдсанаар нүүрсний гэх хулгай нэг хэсэг дарагдсан байна. Тэгвэл "Миний нөгөө машин" хэлцтэй нүүрс тээврийн хулгай болон “Нүүрсний мөргөцөг”-ийн хэрэг буюу "Эрдэнэс тавантолгой" ХК болон "Тавантолгой" ХК буюу жижиг тавантолгойн  талаар бид "Асуудлын өнцөг" буландаа нэхэн сурвалжиллаа. Учир нь асуудлын өнцөг гэм буруутай этгээдийг тогтоох ёстой хууль хяналтын байгууллагадаа байж магадгүй байгаа юм. 

ВИДЕО: