Б.Баярмагнай: Үндэсний фронтын ажлаасаа урт хугацаанд хөндийрч байна

Б.Баярмагнай: Үндэсний фронтын ажлаасаа урт хугацаанд хөндийрч байна

Монголын Үндэсний фронтын хөдөлгөөнөөс  “Эх орон дуудаж байна" жагсаалыг өнгөрөгч Бямба гаригт буюу энэ сарын 8 ны өдөр зохион байгуулсан. Тус хөдөлгөөний зүгээс өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардсан юм.

Тэд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, хариугаа авснаар жагсаал тарсан юм. Гэтэл зарим иргэд хариугаа хангалттай авч чадаагүй, жагсаалын зорилго биелээгүй хэмээн ундууцаж тарцгаахгүй гэж байсан юм. 

Харин Үндэсний фронт хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай жагсаал зорилгоо хангалттай биелүүлсэн гэж хэлснээр тарцгаасан билээ. Тус жагсаалд олон хүн хүрэлцэн ирж, оролцсон ч Монголын Үндэсний фронтын хөдөлгөөний удирдлагуудыг дотооддоо эв нэгдэлтэй байхыг хэлж байсан юм.

Тэгвэл хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай МҮФХ-нөөсөө урт хугацаанд хөндийрч буйгаа мэдэгджээ. Тэрээр “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний Фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа”.