ОНЫ ОНЦЛОХ БААТАР Г.ЖАМЪЯН: Хэцүү аврах ажиллагааны дараа нар, салхи мэдрэх л хамгийн сайхан байдаг /ВИДЕО/

ОНЫ ОНЦЛОХ БААТАР Г.ЖАМЪЯН: Хэцүү аврах ажиллагааны дараа нар, салхи мэдрэх л хамгийн сайхан байдаг /ВИДЕО/

Монгол улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон.

Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, олон улсад албаны нэрийг гаргахад эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон алба хаагчдад тус бүрд 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон юм. Тодруулбал, ОБЕГ-ын харьяа уул уурхайн аврах 09 дүгээр ангийн эрэн хайх аврах салбарын аврагч, ахлах ахлагч Г.Жамъян нь Онцгой байдлын байгууллагад 13 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эл хугацаанд 75 удаагийн дуудлагаар ажиллаж, 133 хүний амь насыг авран хамгаалсан юм. Иймд Isee.mn сайтын зүгээс оны онцлох баатраар түүнийг онцлов. Тэрбээр 2022 онд ээлжнээс буугаад гэртээ харих замдаа шатаж байсан байшингаас 4-6 насны харгалзах хүнгүй үлдээсэн 3 хүүхдийн амь насыг авран хамгаалж, үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

ВИДЕО: