БНСУ-ын “Parasite” киноны жүжигчин И Сон Гюн Монголд кино зураг авалтаа хийж, монгол хэл сурсан талаар онцолжээ

БНСУ-ын “Parasite” киноны жүжигчин И Сон Гюн Монголд кино зураг авалтаа хийж, монгол хэл сурсан талаар онцолжээ

БНСУ-ын алдарт “Parasite” киноны гол дүрийн жүжигчин И Сон Гюн Монголд ирж кино зураг авалтаа хийсэн талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд Солонгосын “A” зэрэглэлийн жүжигчид монголд кино зураг авалтаа хийхээр ирэх болсон бөгөөд ингэхдээ 1980, 1990-иэд он болон Хойд Солонгосыг харуулах зураг авалтаа хийж байгаа гэсэн юм. Жишээлбэл өнгөрсөн арваннэгдүгээр сард /2022.11/ БНСУ-ын “А” зэрэглэлийн жүжигчид болох HyunBin, Park Jungmin, Jeon Yeo-Bin, Jo Woo-Jin нарын бүрэлдэхүүнтэй “Harbin” гэх түүхэн киноны зураг авалтаа эхлүүлэхээр манай улсад ирсэн юм.

Тэгвэл мөн дэлхийн дахинд “Parasite” киногоор танигдсан жүжигчин И Сон Гюн манай улсад ирж, кино зураг авалтаа хийсэн аж. Тэрбээр монголд 10 гаруй жил амьдарсан солонгос улсын иргэн бөгөөд тус улсаас дуудлага ирж буцахаар болсноор киноны өрнөл эхлэх юм. Мөн монгол хэл сурахаас гадна монголын байгалийг харуулахын тулд морь унаж сурсан гэжээ. Харин монголд ирсэн сэтгэгдлийнхээ талаар, “Монголд анх удаа зураг авалтаар очсон. Маш их гайхсан. Өөр гараг дээр байгаа юм шиг л санагдсан” гэжээ.

Эх сурвалж: Newsen