Импортын архи согтууруулах ундаанд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, борлуулдаг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Импортын архи согтууруулах ундаанд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, борлуулдаг байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, нийслэлд худалдан борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн томоохон сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. 

Тодруулвал, иргэн "А" нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан хууль бус үйлдлийг илрүүлсэн байна. Шалгалтаар импортын 9800 орчим архи, виски, мөн тийм хэмжээний хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.