Баян-Өлгий аймгийн Гаалийн дарга Ш.Чухалбуян нарыг ховор ан амьтан агнаж, тээвэрлэсэн хэргээр шалгаж байна

Баян-Өлгий аймгийн Гаалийн дарга Ш.Чухалбуян нарыг ховор ан амьтан агнаж, тээвэрлэсэн хэргээр шалгаж байна

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн ... дугаар хаягт суух 35 настай, эрэгтэй “Б” нь өнгөрсөн сарын 26 /2022.12.26/-ны өдөр ховор амьтны жагсаалтад орсон нэг тооны зэрлэг гахайг зохих зөвшөөрөлгүй агнаж, хадгалж байсныг тус аймгийн цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж албаны эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл агнасан гахайг тээвэрлэж явсан автомашин дотор 4-5 хүн зорчиж байсан гэх бөгөөд түүний нэг нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын дарга Ш.Чухалбуян байсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Ш.Чухалбуянтай хамт Гаалийн газрын хэд, хэдэн ажилтан хамт байсан байж болзошгүй аж.

Тэд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу явах шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч яваад баригджээ.

Тэдний гахай тээвэрлэж явсан аютомашиныг хураан авч цагдаагийн газрын түр саатуулах хашаанд байрлуулсан байна. Ш.Чухалбуяныг Гаалийн газрын даргад томилоход УИХ-ын гишүүн Т.Аубакирыг нөлөөлсөн гэж нутгийнхан нь ярьдаг.  Ш.Чухалбуяны хувьд тус албан тушаалд томилогдохоосоо өмнө Баян-Өлгий аймгийн нэгэн боомтын даргаар ажиллаж байжээ.

Машиныг түр саатуулах хашаанд хураасан байдал