ФОТО: Замын-Үүдийн автозамын боомт иргэдэд үйлчлэхэд бэлэн болж, улсын комисс хүлээн авлаа

ФОТО: Замын-Үүдийн автозамын боомт иргэдэд үйлчлэхэд бэлэн болж, улсын комисс хүлээн авлаа

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээний авто замын боомт 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээгдэж иргэдэд үйлчлэхэд бэлэн болсон бөгөөд гаалийн байгууллага бэлтгэл ажлыг бүрэн хангагджээ. 

Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, бүтээн байгуулалтын төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 233.5 сая юань, Монгол Улсын төсвийн хөрөнгийн 30.35 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж тус боомтод шинээр зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж баригдах төлөвлөгөөт ажлуудыг хийхээр эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусаж, нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн аваад байна гэж Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ.

ФОТО: