СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж явсан дөрвөн иргэний нэг сураггүй алга болж, эрэн хайж эхэлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж явсан дөрвөн иргэний нэг сураггүй алга болж, эрэн хайж эхэлжээ

Өчигдөр /2023.01.08/ Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар дөрвөн хүн самар түүж байснаас иргэн У-нь сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 09-ний өдрийн 01:15 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.