Татваргүй архийг хуурамч акц нааж худалдан борлуулж байсныг илрүүлж, шалгаж эхэлжээ

Татваргүй архийг хуурамч акц нааж худалдан борлуулж байсныг илрүүлж, шалгаж эхэлжээ

Эдийн засгийн чөлөөт бүсээс татваргүй архийг хуурамч акц нааж, Нийслэлд худалдан борлуулж их хэмжээний ашиг олдог бизнесийн том сүлжээ бүлэглэлийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, Иргэн А нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсээс их хэмжээний импортын виски, архи согтууруулах ундааг худалдан авч, хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, татвар төлөхөөс зайлсхийж, ашиг олж мөнгө угааж байсан хууль бус үйлдлийг илрүүлжээ. Одоогийн байдлаар импортын 9,800 орчим архи, виски мөн тэр хэмжээгээр хуурамч онцгой албан татварын тэмдэгт /акц/ хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

А.Сүнчигмаа