"УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан" гэх гомдол гаргасан тул Д.Ганбат, О.Цогтгэрэл нарын асуудлыг шалгаж байна

"УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан" гэх гомдол гаргасан тул Д.Ганбат, О.Цогтгэрэл нарын асуудлыг шалгаж байна

Өнгөрөгч долоо хоногийн Даваа гараг /2022.01.02/-т УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон парламентын гишүүн Д.Ганбат нар зодолдсон хэрэг явдал болсон. Улмаар тус хэрэг явдлын дагуу цагдаагийн алба хаагчид төрийн ордонд ажиллаж, тэдний зодолдсон гэх өрөөнд үзлэг, шалгалт хийсэн явдал болсон.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “УИХ-ын гишүүн Д.Ганбатын биед ямар нэг гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд харин тэрээр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нь “УИХ-ын гишүүнийн халдашгүй байдалд халдсан” хэмээн хуулийн байгууллагад гомдол гаргасан" гэх мэдээлэл байна.  




Өнөөдөр нохой өдөр

10 минутын өмнө