СУРВАЛЖИЛГА: Монголд юанийн ханш 7%-иар өссөн нь Эрээний хил нээгдсэнтэй холбоотой бус БНХАУ-д ам.долларын ханш суларсантай холбоотой гэв /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Монголд юанийн ханш 7%-иар өссөн нь Эрээний хил нээгдсэнтэй холбоотой бус БНХАУ-д ам.долларын ханш суларсантай холбоотой гэв /ВИДЕО/

БНХАУ-ын Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж, энэ сарын 8-ны өдрөөс хилээ нээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор юанийн ханш огцом өсөөд байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл бид энэ асуудлыг валют арилжааны "Найман шарга" дээрээс сурвалжиллаа. 

ВИДЕО:

БНХАУ-ын нэг юань өнөөдрийн 14 цаг 30 минутын байдлаар 505-511 төгрөгтэй тэнцэж байна. Энэ ханш нь өнгөрсөн 7 хоногоос 7 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин уг өсөлт нь БНХАУ-ын Эрээн боомт хилээ нээсэнтэй холбоотойгоор бус харин тус улсад долларын ханш суларч, манай улсад долларын ханш өссөнтэй холбоотойгоор ийнхүү өссөн гэдгийг валютын ченж нар хэлж байна. Мөн тэд "Ченж нарыг юанийн ханшийг өсгөөд байгаа мэт тайлбарлаж байгаа нь зохисгүй. Хятадын зах зээлд долларын ханш хэрхэн савлаж байгаагаас юанийн ханш хэд байх нь шалтгаалдаг.

Өнөөдөр арилжааны банкнуудад нэг юань 512 төгрөг байгаа бол хар зах дээр 511 төгрөг байна. Хэрэв хар захын ханш арилжааны банкнаас үнэтэй байгаа бол тэгж хэлж болно" гэдгийг тодотгож байв. Харин тус захаар үйлчлүүлж байгаа иргэд валютын ханш өссөн байна гэдгийг тодотгож байгаа юм.  Шинэ өмнө юанийн ханш 480 орчим төгрөгтэй тэнцэж байжээ. Хэдийгээр ханш ийнхүү өссөн ч эрэлт төдийлөн нэмэгдээгүй байна.