ШУУРХАЙ: Нүүрсний гэх хэрэгт холбогдсон К.Айдос нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилжээ

ШУУРХАЙ: Нүүрсний гэх хэрэгт холбогдсон К.Айдос нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилжээ

Нүүрс гэх тодотголтой Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдост холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 03-ны өдөр /2023.01.03/ Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд болохоор товлоод байсан ч шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч К.Айдосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Харин  шүүгдэгч С.Онон нь ар гэрт гачигдал гарсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болох бөгөөд талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоодог. Шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хүсэлтийг хангаж, талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.