Маргааш болох ЗГ-ын хурлаар долоон яамны ТНБД, 11 агентлагийн даргыг ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлана

Маргааш болох ЗГ-ын хурлаар долоон яамны ТНБД, 11 агентлагийн даргыг ажлаас нь чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлана

УИХ-аар 2020 онд батлагдсан “Ковидын хууль”-ийн хэрэгжих хугацаа энэ сарын 01/2023.01/-ны өдөр хүчингүй болсон. Тус хууль хэрэгжиж байх хугацаанд төрийн албаны ямар нэг шалгалт, сонгон шалгаруулалтгүйгээр зарим яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын зарим агентлагийн дарга нар томилогдсон.

Тодруулбал, Ковидын хуулийн 3.2-д "… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан байсан тул, хуулийн энэ заалтын дагуу төрийн албаны зарим томилгоог хийсэн байдаг.

Харин Ковидын хууль хүчингүй болсон тул хуулийн 3.2-оор төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болоод буй.

Тэгвэл маргааш /2023.01.11/ хуралдах Засгийн газрын ээлжит хурлаар долоон яамны төрийн нарийн бичгийн дарга,  11 агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж,улмаар тэдний чөлөөлөгдсөн сул орон тоон дээр нь сонгон шалгаруулалт зарлахаар болжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Ц.Эрдэмбилэг, Соёлын яамны С.Оюунбилэг зэрэг долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх бол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл, Соёл урлагийн агентлагийн дарга Ц.Нацагдолгор, Иргэний нисэхийн ерөнхий газар С.Мөнхнасан, Усны газрын дарга Ш.Мягмар, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нарын 11 агентлагийн  дарга нар маргааш үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ажээ.