ШУУРХАЙ: "Усан парк барина" гэж хашаалаад орон сууц барьж эхэлсэн хэргийг Шүүх хүлээж авахаас татгалзжээ

ШУУРХАЙ: "Усан парк барина" гэж хашаалаад орон сууц барьж эхэлсэн хэргийг Шүүх хүлээж авахаас татгалзжээ

Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч, эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудлаар "Онч шийдэл" ТББ-аас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус хэргийг шүүхээс хүлээж авахаас татгалзжээ.

Тодруулбал Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны арванхоёрдугаар энэ сарын 16-ны /2022.12.16/ өдөр уг асуудлыг хэлэлцэж, шүүх уг хэргийг хүлээж авахаас татгалзсан байна.

Учир нь шүүхээс "Онч шийдэл" ТББ-ыг  олон нийтийг төлөөлөх эрхгүй хэмээн үзэж, ийнхүү хэргийг хүлээж авахаас татгалзжээ. Угтаа “Онч шийдэл” ТББ нь 2012 онд Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, шинэтгэлд хувь нэмэрээ оруулах, иргэдийн хууль зүйн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулах цаашлаад эрхзүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх зорилготой анх байгуулагдсан аж. Мөн 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөрөө Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаална гэх нэмэлт өөрчлөлтийг оруулсан байсан ч шүүх ийнхүү хэргийг хүлээн авахаас татгалзсан байна. Харин энэ нь "Усан парк"-ийн барилгын ард нөлөө бүхий улстөрч байгаа учир ийнхүү шүүхэд нөлөөлж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.