Т.Аюурсайханы шадар туслах асан И.Даваадоржийг "нүүрсний" хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулж, цагдан хорьжээ

Т.Аюурсайханы шадар туслах асан И.Даваадоржийг "нүүрсний" хэрэгт холбогдуулан АТГ-аас саатуулж, цагдан хорьжээ

АТГ-аас одоогийн ХНХ-ын сайд Т.Аюурсайханы шадар туслах асан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадоржийг “нүүрсний“ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тодруулбал, И.Даваадорж нь одоогийн ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хоёр шадар туслахын нэгээр ажиллаж байсан бөгөөд өнгөрөгч оны аравдугаар сард /2022.10/ Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар томилогдсоны дараахан Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байжээ.