ХЯТАДЫН ХЭВЛЭЛ: Эрээний худалдаа, үйлчилгээний газрууд "бараагүй, засвартай" гэх шалтгаанаар нээгдээгүй байна /ВИДЕО/

ХЯТАДЫН ХЭВЛЭЛ: Эрээний худалдаа, үйлчилгээний газрууд "бараагүй, засвартай" гэх шалтгаанаар нээгдээгүй байна /ВИДЕО/

Замын-Үүд автозамын хилийн боомт нь нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжин ажиллаж буй. Тус боомтоор эхний өдрийн байдлаар Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан бол Монгол Улсын 58 иргэн , БНХАУ-ын 85 иргэн орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлснийг Хил хамгаалах байгууллагаас мэдээлсэн юм.

ВИДЕО: 

Харин БНХАУ-ын хэвлэлүүд энэ талаар мэдээлэхдээ гурван жилийн дараа хил нээгдэж, зорчигч, ачаа тээвэр хэвийн горимд шилжсэн баярт үйл явдал болсныг дурдаад, энэ хугацаанд хаалттай байсан худалдаа үйлчилгээний байгууллагууд нээгдээгүй учир Эрээн хот нам гүм байгааг онцолжээ.

Тодруулбал, БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн гурван жил цар тахалтай холбогдуулан тогтоосон хатуу хөл хорионы улмаас зээл болон томоохон худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд хааж иргэд хөдөө орон нутаг руугаа буцсан. Улмаар хил гааль нээгдэж буйтай холбогдуулан цөөн тооны жижиг худалдааны дэлгүүр үүдээ нээсэн ч Эрээн хот хүний хөдөлгөөн багатай эл хуль байгааг хэвлэлүүд онцоллоо. Харин томоохон зах, худалдааны төвүүд Хятадын цагаан сарын баяр буюу нэгдүгээр сарын 22-нд үүд хаалгаа нээхээр зэхэж, засвар үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ бэлтгэж эхэлжээ.