АТГ-аас ХНХ-ын сайд Т.Аюурсайханаас гэрчийн МЭДҮҮЛЭГ авчээ

АТГ-аас ХНХ-ын сайд Т.Аюурсайханаас гэрчийн МЭДҮҮЛЭГ авчээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы туслах асан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга И.Даваадоржийг АТГ-аас “нүүрсний“ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хоригдоод буй "Эрдэнэс Монгол"-ын Б.Ганхуягтай холбоотойгоор ийнхүү гэрчийн мэдүүлэг авсан аж.