ВИДЕО: С.Батдөлийн хамаарал бүхий объектоос хураагдсан их хэмжээний эд зүйлсийн бичлэгийг Цагдаагийн байгууллагаас олон нийтэд үзүүллээ

ВИДЕО: С.Батдөлийн хамаарал бүхий объектоос хураагдсан их хэмжээний эд зүйлсийн бичлэгийг Цагдаагийн байгууллагаас олон нийтэд үзүүллээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн гэх хэргээр прокурорын байгууллагаас нэг сар цагдан хорих санал гаргаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Тэгвэл өнөөдөр /2023.01.10/ 16:00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой мэдээлэл хийж байна.

ВИДЕО:

Энэ үеэр Прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд дүрс бичлэг, зургийг үзүүллээ.

АТГ, Цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч энэ нэгдүгээр сарын 05-ны өдөр /2023.01.05/ УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга иргэн Б-ийн гэрт нэгжлэг хийж, 7,3 тэрбум төгрөгтэй тэнцэх дөрвөн төрлийн валют бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ болон бусад эд зүйлийг хураан авсан байгаа. Нийт дөрвөн объектод нэгжлэг хийгдсэн. Хэргийн холбогдогч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 18.6 мөнгө угаах, 18.3 татвар төлөхөөс зайлсхийх, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахуул авах гэсэн зүйл ангиудаар холбогдуулан шалгаж байна. Хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэхээр цагдаагийн байгууллага болон АТГ хамтран прокурорын хяналт дор ажиллаж байна. Цаашид хэчнээн, ямар албан тушаалтан,аж ахуйн нэгжүүд холбогдоод явахыг урьдчилж хэлж мэдэхгүй байна. Мөн яллагдагч Б-д дахиж өөр зүйл анги нэмэгдэх үгүйг хэлж мэдэхгүй байна” гэв.

С.Батдөлөөс эд мөрийн баримтаас хураагдсан гэх их хэмжээний мөнгө