"Цагдаагийн байгууллагаас нүүрсний хулгайн таван гэмт хэргийг шалгаж, гурван хүнийг яллагдагчаар татсан"

"Цагдаагийн байгууллагаас нүүрсний хулгайн таван гэмт хэргийг шалгаж, гурван хүнийг яллагдагчаар татсан"

Өнөөдөр /2023.01.10/ 16:00 цагт Нийслэлийн цагдаагийн удирдах газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Тус үеэр нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас хэдэн хэрэг шалгаж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун хариулав.

Тэрбээр "Цагдаагийн байгууллагад нүүрсний хулгайн нийт 15 гэмт хэрэг шалгасан. Үүнээс 15 хэрэг АТГ руу харьяаллаар шилжсэн. Одоо таван гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тухайн хэрэгт холбогдуулан гурван хүнийг яллагдагчаар татсан. Мөн хэрэг мөрдөлтийн дөрвөн хэрэг байна" гэв.