“Баярлалаа” гэж хэлэх Олон Улсын талархлын өдөр ӨНӨӨДӨР тохиож байна

“Баярлалаа” гэж хэлэх Олон Улсын талархлын өдөр ӨНӨӨДӨР тохиож байна

Өнөөдөр /2023.01.11/ Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр (International Thank You Day) тохиож байна.

Оросын “спасибо” гэдэг үг нь “спаси Бог” (Бурхан өршөө) гэсэн үгнээс 16 дугаар зуунд үүсчээ. Мөн ийм утгатай Английн Thank you гэдэг үг нь зүгээр нэг талархал илэрхийлэхээс хавьгүй гүнзгий утгатай юм. Монголчуудын хувьд үгийн сангийн арвин их баялагтай. Тэр ч утгаараа гялайлаа, талархлаа, баярлалаа гэх мэт өдөр тутмын гэлтгүй хүндэтгэлийн үгсээр сэтгэгдлээ илэрхийлдэг. Талархлын үг өөрийн дулаан бүлээн сэтгэлээр хүнийг тайвшруулан тайтгаруулж чаддаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байдаг. Тиймээс энэ өдөр хүн бүрт талархсан сэтгэлээ илэрхийлж “баярлалаа” хэмээн хэлдэг байна. Үгийн хүч юунаас ч хүчтэй гэдэг. Сайхан үгийг бие биедээ хэлж, өнөөдөр гэлтгүй өдөр тутамдаа багахан зүйлийн төлөө ч баярлалаа гэж хэлж хэвшицгээе.




Өнөөдөр морь өдөр

28 минутын өмнө