Монголын аялал жуулчлалын холбоо МИАТ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын аялал жуулчлалын холбоо МИАТ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монголын аялал жуулчлалын холбоо МИАТ ТӨХК-тай аялал жуулчлалын дэмжих хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газраас “Алсын хараа 2050” хөтөлбөрийн зорилт, 2023-2024 оныг Монгол улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан Гадаад улсаас ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай зорилгыг хэрэгжүүлэх аялал жуулчлал, агаарын тээврийн хамтран ажиллах нөхцөлийг сайжруулж салбар хоорондын уялдааг хангах, сурталчлан таниулах агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгч аялал жуулчлалын тур оператор компаниудыг дэмжин ажиллах юм. Тус уулзалтаар МИАТ-компантийн 2023 оны үйл ажиллагааны танилцуулга, ТО -уудад өгөх хөнгөлөлттэй үнийн тариф, нислэгийн хуваарь зэрэг олон мэдээллийг танилцуулж байна.