Агнуурын ан амьтан агнахаар улсын хил зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн ... дүгээр салбарын хариуцсан хэсгээр энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр агнуурын амьтан агнах зорилгоор улсын хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн автомашинтай Монгол Улсын нэг хүнийг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.
