Монгол Улс өнгөрсөн онд 50 сая ам.долларын өртөг бүхий нийт 16 мянган тонн махыг 12 улсад экспортолжээ

Монгол Улс өнгөрсөн онд 50 сая ам.долларын өртөг бүхий нийт 16 мянган тонн махыг 12 улсад экспортолжээ

Монгол Улс өнгөрсөн онд 50.6 сая ам.долларын өртөг бүхий мах экспортолжээ.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2022 оны аравдугаар дугаар сарын 03-ны өдрийн гурав дугаар зөвлөмжөөр үхрийн түүхий мах найман мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах таван мянган тонныг, харин адуу, хонь, ямааны түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын гэрээний үндсэнд хязгаарлалтгүй экспортлохоор баталсан юм.

Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий нийтдээ 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнд адууны мах 6.9 мянган тонн, үхрийн мах 144.5 тонн, хонь, ямааны түүхий мах 3.9 тонн, боловсруулсан мах 5 мянган тонн, дайвар бүтээгдэхүүн 252 тонн байжээ.

Сэтгүүлч: М.Ариунаа