ШУУРХАЙ: Прокуророос Г.Дөлгөөн, Ж.Энхбаярын хамаарал бүхий компанийн ХБ-ны хэргийг "Тусгаарласан" хэмээн шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ

ШУУРХАЙ: Прокуророос Г.Дөлгөөн, Ж.Энхбаярын хамаарал бүхий компанийн ХБ-ны хэргийг "Тусгаарласан" хэмээн шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ

Хөгжлийн банк /ХБ/-ны хэрэгт холбогдуулан 80 гаруй албан тушаалтанд хэрэг бүртгэлтийн ажил явуулж байгаа талаар Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.  

Тэгвэл Нийслэлийн прокуророос Хөгжлийн банктай холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж энэ сарын 13 /2023.01.13/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /ЭХАШШ/-д шилжүүлсэн байна. Гэтэл Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Хөгжлийн банктай холбоотой "80 гаруй" албан тушаалтанд хэрэг бүртгэлтийн ажил явуулж байгаа гэж мэдээлсэн атал яагаад прокуророос "80 хүн"-ийн хэргийг шүүхэд шилжүүлэв, бусад хүмүүсийн хэрэг нь хаачив гэдэг нь анхаарал татаж байгаа юм. 

Тэгвэл Нийслэлийн прокуророос Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Г.Дөлгөөн, түүний найз Хөгжлийн банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал асан н.Ренцэндорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын хүмүүст холбогдох хэргийг "тусгаарласан" гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлэхгүй авч үлджээ.

Г.Дөлгөөн болон түүний найз н.Ренцэндорж нар нь өдгөө үүсээд байгаа Хөгжлийн банкны зээл, түүний олголттой шууд нэр холбогддог бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нь Хөгжлийн банкнаас зээл авч өдгөө чанаргүй зээлийн ангилалд ороод байгаа "Сэлэнгийн Герефорд" ХХК-тай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг юм. 

Ямартай ч Нийслэлийн прокуророос дээрх нэр бүхий хүмүүсийн хэргийг "тусгаарласан" гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлэхгүйгээр авч үлдсэн байна.