Ц.Гансэлэм: Дүү минь хичээлээ мэдэж байж надаас айгаад хариулахгүй байсан учир би аашилсан юм /ВИДЕО/

Ц.Гансэлэм: Дүү минь хичээлээ мэдэж байж надаас айгаад хариулахгүй байсан учир би аашилсан юм /ВИДЕО/

iSee.mn сайт "Social ID" булангийнхаа энэ удаагийн дугаарт сошиалд олны хайрыг хүргээд буй Ц.Гансэлэм болон Ц.Ган-Эрдэнэ нартай ярилцлаа. Тэдний хувьд ах дүүс бөгөөд дүүдээ хичээл зааж өгч буй үеийн дүрс бичлэг түгснээр “ах дүү”-гийн харилцаа ийм л байдаг гэх зарим хүмүүсийн дурсамжийг сэдрээж ч амжсан аж.

н.Цэрэндоржийнх гэх айл нь ам бүл есүүлээ бөгөөд мал маллаж амьдардаг жирийн нэгэн айл. Өдгөө том хүүгээс эхлэн гэр бүл зохиож тусдаа гарсан бол хамгийн бага хөвгүүд болох Ц.Гансэлэм болон Ц.Ган-Эрдэнэ нар аав ээжтэйгээ хамт амьдарч байна. Ах Ц.Гансэлэм нь өдгөө тавдугаар анги бөгөөд ангидаа толгой цохидог онц сурлагатнуудыг нэг бол дүү Ц.Ган-Эрдэнэ нь сургууль дээрээ үймүүлээд хичээлээ ойлгодоггүй тул ах нь гэрт нь үргэлж хичээлийг нь давтуулж, өөрийнхөө аргаар зааж өгдөг байна. Хичээл заах үеэр л багахан маргалдаж, тэмцэл гардгаас биш бусад үед байлдаж тоглоно, шатар даамдана гэх мэт бие биедээ амь байдгийг тэд онцлов.

ВИДЕО:

-Сайн байцгаана уу. Өөрсдийгөө танилцуулаач?

Ц.Гансэлэм: Намайг Ц.Гансэлэм гэдэг одоо арван настай.

Ц.Ган-Эрдэнэ: Би бол Ц.Ган-Эрдэнэ найман настай.

Ах, дүү хоёр

-Гэр бүлийнхээ тухай яриач. Та хоёр гэрийнхэндээ яаж тусалдаг вэ?

Ц.Гансэлэм: Манайх ам бүл есүүлээ. Аав ээж, ах нар, дүүтэйгээ амьдардаг. Би гэрээ цэвэрлэнэ, гадаа гарч аав ээждээ тусалдаг. Манайх малтай айл. Үхэр, хонь, ямаа байгаа. Малдаа өвс тавьж өгнө гээд л тусалдаг даа.

-Бичлэгээс харахад дүүдээ хичээлийг нь байнга давтуулдаг юм шиг байсан. Ямар ямар хичээлийг нь зааж өгдөг вэ. Дүү нь ямар хичээлд дуртай юм?

Ц.Гансэлэм: Манай дүү Математиктаа л дуртай юм шиг байна билээ. Монгол хэлдээ жаахан дургүй. Бид хоёр нэг сургууль учраас багш нь надад “Дүү чинь мундаг л даа. Гэхдээ гэрт нь жаахан уншуулж давтуулаарай” гэдэг. Монгол хэл, математик тэгээд туслах хичээлүүдийг нь зааж өгдөг.

Ц.Ганхүслэн

-Дүүгийн хувьд ах нь чамд хичээл зааж өгөхдөө хэр загнадаг вэ. Ах нараасаа айдаг уу?

Ц.Ган-Эрдэнэ: Агаа намайг хааяа л загнадаг. Тэр бичлэг дээр үгээ мэдэж байж агаагаас айгаад уншиж чадахгүй, хэлж чадахгүй байсан юм.

-Ахын хувьд хичээлдээ хэр вэ?

Ц.Гансэлэм: Сайн л гэж боддог. Манай багш урьд нь зааж байсан хичээл болохоор дүүдээ өөрөө тайлбарлаад өгчих нь амар байдаг.

-“Балаар цохиод алчихна шүү” гэдэг нь бас их өвөрмөц үнэхээр аргаа барсан арга гэж хүмүүс бичсэн байсан. Тэр тухайд?

Ц.Гансэлэм: Тэгж хэлбэл айгаад үгээ хэлчихнэ л гэж бодсон /инээв/ Ах дүү бүгд л ийм байдаг байх. Тэрнээс биш дүүгээ цохиж байсан удаа байхгүй.

Ц.Ган-Эрдэнэ: Миний ах намайг нэг л удаа загнасан. Дахиж загнаагүй. Би ахынхаа үгэнд ороод хичээлээ сайн хийдэг.

Ц.Ган-Эрдэнэ

-Цаашдаа ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

Ц.Гансэлэм: Хорт хавдрын эмч.

-Яагаад?

Ц.Гансэлэм: Хүмүүс хорт хавдраар их өвддөг. Тэгээд би хорт хавдрын эмч болно гэж бодсон. Учир нь мэдээ нь дээр хорт хавдраар хүмүүс өвдөж байна, эмнэлэг боломжгүй байна гээд л яриад байдаг. Тийм учраас хорт хавдрын эмч болно гэж боддог доо.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө