Прокуророос Ж.Энхбаяр, Г.Дөлгөөн, Б.Ринчиндорж нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг "Тусгаарласан" хэмээн шүүхэд шилжүүлэхгүй авч үлдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тус хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн саналаар тусгаарласан талаар прокуророос мэдээллээ. ийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од "Дээрх нэр бүхий хүмүүст АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. АТГ-ын тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөгч эдгээр хүмүүсийн хэргийг тусгаарлах саналыг прокурорт тавьсан. Энэ дагуу прокуророос АТГ-т шалгаж байгаа хэргийг нэгтгэн шалгах шаардлагатай гэж үзээд тусгаарласан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэлээ.