УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ЖДҮ-ийн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын ЖДҮ-ийн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлжээ

Одоогоос жилийн өмнө УИХ-ын  нэр бүхий гишүүд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг ажиллаж байх үед ЖДҮХС-гаас  өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан нь тогтоогдож, хуулийн байгууллага шалгаж буй. 

Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж, Б.Батзориг сайдын хэргийг тусгаарлан, прокурорт шилжүүлээд байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлжээ. Түүнийг тус сангаас 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан хэмээн мэдээлж байсан юм. 

Зээлүүдийн олголтыг АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж, 116 ААН-д хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгохоор Нийслэлийн прокурорын газарт саналаа хүргүүлсний дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэрэг байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна.