ВИДЕО: Орон зай, цаг хугацааг хамаарахгүйгээр МӨНГӨӨР худалдаж авах боломжгүй зүйлийг ч танд хүргэх NFT…

ВИДЕО: Орон зай, цаг хугацааг хамаарахгүйгээр МӨНГӨӨР худалдаж авах боломжгүй зүйлийг ч танд хүргэх NFT…

Техник технологи хөгжихийн хэрээр дэлхий даяар уран бүтээлчид өөрсдийн дижитал арт бүтээлийг зах зээл дээр интернэт ашиглан худалдаалж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл зураг, бичлэг, тэр байтугай meme хүртэл зарж, худалдаж авах боломжтой болсон. Тэгвэл таны төсөөлөлд ч багтахгүй гайхалтай боломжийг олгох Mongol NFT-г танилцуулж байна. Юуны түрүүнд NFT гэж юу вэ гэдгээс эхэлье. Энэ нь Non Fungible Token буюу дахин давтагдахгүй токен гэсэн утгатай блокчейн протокол юм. Энэхүү протоколыг ашигласнаар ямар ч бүтээлийг дижитал хэлбэрт оруулан блокчейн дээр бүртгэлийг үүсгэж өмчлөл болон шилжилтийг мэдээллийг бүртгэн авах боломжтой болдог. Үүнд уран зураг, дижитал зураг, бичлэг, дуу бичлэг болон зургийн хослол, анимейшн, бүтээлч сэтгэлгээгээр хийгдсэн давтагдашгүй агуулгатай юу ч байж болох юм. Хил хязгааргүй сэтгэлгээ буюу үнэт уран зургаас авхуулаад хоёр мөрт текст байсан ч цахим архив болж үлдэн дэлхийн өнцөг булан бүрээс таны уран бүтээлийг сонирхож худалдан авах боломжтой гэсэн үг.

ВИДЕО:

-Сайн байна уу. Өөрсдийгөө танилцуулаач?

Г.АЛТАНГЭРЭЛ: Сайн байна уу. Г.Алтангэрэл байна. Mongol NFT-ийн Маркетинг хариуцсан захирал

А.ЦЭРЭНПУНЦАГ: Намайг А.Цэрэнпунцаг гэдэг. Mongol NFT-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал

-Сүүлийн үед Монголын урлагийн томоохон гэгдэх уран бүтээлчид, байгууллагууд NFT-ийн талаар их ярих болж. NFT гэж яг юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

А.ЦЭРЭНПУНЦАГ: Тэгэлгүй яах вэ. Хамгийн түрүүнд NFT бол койн биш гэж хэлмээр байна.

Г.АЛТАНГЭРЭЛ: NFT-г койнтой адилхан нэг зүйл гээд яриад байдаг шүү дээ. Тэр нь болохоор энгийн үгээр тайлбарлах юм бол NFT бол эд хэрэгсэл, утас, кофе, аяга, шанага зүйлс нь. Тэд нарыг худалдаж авч байгаа мөнгө нь койн гэсэн үг. Бодит амьдрал дээр бид дээрх зүйлсийг төгрөг, валютаар худалдаж авдаг бол дижитал ертөнц дээр тэрхүү NFT-г койноор худалдаж авна л гэсэн үг.

А.ЦЭРЭНПУНЦАГ: NFT-ээр зөвхөн дуу бичлэг, эсвэл өөр урлагийн том том зүйл л борлуулах боломжтой юм байна гэж андуурах байх. Үгүй. Зүгээр хоёр мөр текст ч байж болно.

-NFT хүмүүст ямар давуу тал, боломж олгож байгаа юм бэ?

А.ЦЭРЭНПУНЦАГ: Давуу тал нь ер нь хил хязгааргүйгээр бие биедээ амлалтууд өгч, бие биедээ зураг, art зарж, бие биеэ таних мэдэх боломжийг олгож өгч байгаагаараа давуу талтай.

Г.АЛТАНГЭРЭЛ: Ер нь бол цаг хугацаа явах тусам л хиймэл ертөнц, бодит ертөнцийн холбоосны зааг нь аймар ойрхон болоод байна. NFT-ийн ирээдүй бол төсөөлөгдөхгүй байна.

А.ЦЭРЭНПУНЦАГ: Монголын том гэсэн бүх л уран бүтээлчид, компаниудтай хамтарлаа. NFT авсан хүмүүс нь продюсерын эрхтэй байж болж байна. Зохиолд нь оролцдог байж болно. Хямдхан үнэтэй олон NFT авсан хүмүүс нээлтийн эвент дээр нь уригддаг ч юм уу, animation нь гарахад түрүүлээд үзэх тэр боломжийг олгоод өгчхөж байна.

Г.АЛТАНГЭРЭЛ: Жишээлбэл, өнгөрсөн зун ICETOP-ийн тоглолт болсон. Цэнгэлдэхэд билетээ авсан олон хүмүүс орж чадахгүй бөөн юм болсныг санаж байгаа байх. Тэгэхэд Mongol NFT дээр ICETOP-ийн NFT буусан. Тухайн NFT-г авсан хүмүүс ямар ч дараалалгүй VIP хаалгаар орсон. Мөн ICETOP-тай хамт тайз нь дээр гарч дуу дуулсан. Та магадгүй мөнгөтэй байсан ч ICETOP-ийн тоглолт дээр хамт дуулах хэцүү тийм ээ. Тэр боломжийг NFT-ээр худалдаж авах боломж гарч ирээд байна. Тэрийг NFT бий болгож өгөөд байна.

А.ЦЭРЭНПУНЦАГ: Бүр бодит зургаа дагуулаад өгчихье гэдэг артистууд байна. “Би одоо art-аа NFT болгочихъё. Тэр нь ганцхан ширхэг гарна. Авсан хүнд нь зургаа дагуулаад өгчихье” гэдэг. Rokit bay бол өөрийнхөө дууг NFT-ээр зарчихсан шүү дээ. Тэр нь зохиогчийн эрхийг нь дагуулаад өгчхөж байгаа гэсэн үг. Авсан хүн тэр дуугаараа цомог хийх, ямар нэг киноны soundtrack хийх бүрэн боломжтой. 100 хувийн өмчөө юунд ч ашиглаж болно. Бараг Rokit bay өөрөө очоод тэр дуугаа дуулах эрхгүй болчхож байгаа юм /инээв/