“Тамгагүй төр” жүжиг Лондон хотын West End театрт тоглохоор бэлтгэл ажлаа эхэлжээ

“Тамгагүй төр” жүжиг Лондон хотын West End театрт тоглохоор бэлтгэл ажлаа эхэлжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Улмаар УДЭТ-ын тайзнаа нийт 117 удаа тоглож, орлого, үзэгчдийн тоогоороо Монголын соёл урлагийн түүхэн дэх дээд амжилтуудыг тогтоосон билээ.

Мөн үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулахаар болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл Лондон хотын West End театрт тоглох жүжгийн бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Түүнчлэн "Тамгагүй төр" жүжгийн өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн тасралтгүй 70 удаа тоглоход 40740 үзэгч үзэж, 5 тэрбум төгрөгийн орлого олсон гэх статистик гарсан байна. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө