ФОТО: Сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргалын хөрөг баримлыг уран бүтээлч Д.Дорждэрэм бүтээв

ФОТО: Сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргалын хөрөг баримлыг уран бүтээлч Д.Дорждэрэм бүтээв

Сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргал Хакүхо Миягино хөрөг баримлыг уран барималч Д.Дорждэрэм бүтээжээ. 

Монгол улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, 1968 оны зуны олимпын чөлөөт бөхийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат агсны отгон хүү, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргал Хакүхо Миягино оякатагийн зодог тайлах ёслол Япон Улсын сумо бөхийн өргөө буюу “Кокүгикан” ордонд өнгөрсөн Бямба гараг /2023.01.28/ гарагт болсон билээ. Уг үйл явдалтай зэрэгцэн их аваргын хөрөг баримал төрөн гарчээ.

Бүтээлийн уран барималч Даваагийн Доржсүрэн бүтээсэн аж. Ингэхдээ Их аварга М.Даваажаргалын барилдааны өмнөх ёслолоо хийж буй ихэмсэг, эрэмгий дайчин дүрийг дүрсэлжээ.

ФОТО: