ВИДЕО: Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино олон улсын кино наадамд түрүүлжээ

ВИДЕО: Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн тухай “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино олон улсын кино наадамд түрүүлжээ

Франц улсад энэ сарын 20-28 өдрүүдэд зохион байгуулагдаж буй баримтат киноны олон улсын “Fipadoc” наадамд Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” киногоор оролцож буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг кино олон улсын кино наадамд тэргүүлжээ. 

ВИДЕО: 

Уг кинонд “Монгол-Баавгайн хөндий” кинонд монгол хүн, Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтдыг харуулах аж. Киног баримтат гэрэл зурагчин найруулагч Хамид Сардар хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж явахдаа хийсэн байна.

Энэ талаар байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх хэлэхдээ "Кино гэдэг найруулга, зохиолтой байдаг. Гэтэл бидний ажилд дахиад зураг авах, зогсоох гэсэн ойлголт байхгүй учир байгаа нөхцөл байдалд зохицон амжих зүйлсийн зураг, бичлэгийг авч явсан. Тэр үед биднийг л их гайхаж байх шиг байсан. Хамид "Байгаль хамгаалагч тэр дундаа Монголчуудыг байгаль, ан амьтаддаа ийм хайртай байдаг гэж төсөөлөөгүй. Гайхалтай байгальд гайхалтай зүйлс үзлээ" хэмээн талархаж байсан даа. Харин киноны хувьд таван улсын байгаль хамгаалагчдын талаарх баримтат киноны олон улсын уралдаанд оролцоод түрүүлсэн тухай надад чат явуулсан байсан. Цаашид өөр олон уралдаанд оролцох учир киног олон нийтэд үзүүлэх болоогүй байх. Надад ч өгөөгүй л байна" хэмээсэн юм.