Программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэх журмыг ЗГ-ын хурлаар хэлэлцэж байна

Программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэх журмыг ЗГ-ын хурлаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах тухай, Судалгааны сан, түүний нэгдсэн систем бүрдүүлж буй ажлын явц, олон улсын аялал жуулчлалын стратеги, төлөвлөлт зэрэг асуудал орж ирсэн байна. Нийтдээ 17 асуудал хэлэлцэх болон танилцах журмаар орж ирсэн аж.