Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 2 сарын 2, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Хэрцгий охин одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод зүүн хойш гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ