ЭТТ-тай 70 тэрбумын гэрээ байгуулсан барьцаалан зээлдүүлэгч "Элгэн" компанийн удирдлагыг цагдан хорьжээ

ЭТТ-тай 70 тэрбумын гэрээ байгуулсан барьцаалан зээлдүүлэгч "Элгэн" компанийн удирдлагыг цагдан хорьжээ

"Эрдэнэс тавантолгой" ХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Элгэн” ХХК-тай "Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх" гэрээ байгуулж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Дээрх гэрээтэй холбоотойгоор АТГ-аас тус компаний удирдлагыг цагдан хорьсон байна. "Элгэн" ХХК-ийг Ц.Өнөрбаяр, Т.Сүрэнжав, У.Хүрэлбаатар нар эзэмшдэг гэх мэдээлэл бүртгэгджээ. Мөн тус компанид Ч.Цогтбаяр гэх хүн хувьцаа эзэмшдэг байсан ч нэрээ хасуулсан байна.