МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР: Хөвсгөлийн "Дархан цаазат" газарт нисдэг тэргээр нэвтэрч, хууль бусаар загасчилсан гэх хэргийг Прокуророос сэргээж, дахин шалгахаар болжээ

МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР: Хөвсгөлийн "Дархан цаазат" газарт нисдэг тэргээр нэвтэрч, хууль бусаар загасчилсан гэх хэргийг Прокуророос сэргээж, дахин шалгахаар болжээ

Хөвсгөл аймгийн Дархан цаазат байгалийн цогцолбор газарт нисдэг тэрэг, завиар хууль бусаар нэвтэрсэн хэрэг гарсныг прокуророос "хэрэг нээхээс татгалзаж" шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл манай мэдээллийн мөрөөр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор тус материалыг хянаад "хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан" шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн тухай хуулийн 24.5-1-д заасан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, прокурорын даалгавар бичиж, хэргийг аймгийн Цагдаагийн газар руу шилжүүлж шийдвэрлэсэн байна.