ОРОС ХЭВЛЭЛ: “Монголоос ирсэн бөө нар Орос цэргүүдийн ялалтын төлөө мөргөл үйлдэж, Чингис хааны сүнсэнд хандсан” гэж мэдээлжээ

ОРОС ХЭВЛЭЛ: “Монголоос ирсэн бөө нар Орос цэргүүдийн ялалтын төлөө мөргөл үйлдэж, Чингис хааны сүнсэнд хандсан” гэж мэдээлжээ

Орос, Украины дайн үргэлжилсэн хэвээр байгаа бөгөөд ирэх гуравдугаар сарын эхээр ОХУ өргөн фронтоор довтолно гэх мэдээлэл байгаа тул барууны орнууд үүнд Украиныг газар нутгаа тэдэнд алдах вий хэмээн болгоомжилж танк, их буу зэрэг дайны хүнд техникүүдийг өгч буй.

Тэгвэл энэ хоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Буриадад очсон Монгол бөө нар Оросын цэргүүдийн ялалтад хүргэх ёслол үйлдсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал мэдээлэлд, тус ёслолын ажиллагаа Буриадын Меркитийн цайзад болсон бөгөөд энэхүү газарт Чингис хаан Меркитүүдийг ялж, анхны тулалдааныг хийж байсан гэж дурджээ. Монголын бөө нар энэхүү ёслолыг үйлдэж байгаа талаар Оросын Тункинскийн дүүргийн захиргаа өөрийн телеграм сувагтаа нийтэлсэн аж.

Нийтлэлд дурдсанаар, “Монгол бөө нар дайчдад туслахыг хүсэж, Чингис хааны сүнсэнд хандсан. Муу дорнын 44, барууны 55 сайн тэнгэрийг уриалан дайчдынхаа замыг нээж өгөөрэй. Манай эрчүүд чөтгөрүүдийг-Шулмасын ялах болно. Дээрээс ивээл үзүүлсэн гэж тэд хэлж байна" гэжээ.

Видеог ЭНД ДАРЖ үзнэ үү